Бидний тухай
Кластерийн тухай
Эрхэм зорилго, чиг үүрэг
Үндсэн үйл ажиллагаа
Засаглал
Хамтын ажиллагаа
Мэдлэгийн түнш
Ингэний сүүн бүтээгдэхүүн
Мэдээ
Судалгааны сан
Бидний тухай
Кластерийн тухай
Эрхэм зорилго, чиг үүрэг
Үндсэн үйл ажиллагаа
Засаглал
Хамтын ажиллагаа
Мэдлэгийн түнш
Ингэний сүүн бүтээгдэхүүн
Мэдээ
Судалгааны сан
Үндсэн үйл ажиллагаа
салбарын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бий болгох, салбарын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах;
ингэний сүүний шим тэжээл, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, ач холбогдлын талаар бодитой сурталчлах, нөлөөллийн ажил зохион байгуулах;
салбарт стандартчилал бий болгох, стандарт боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
тэмээний аж ахуйг уламжлалт бэлчээрийн болон эрчимжсэн нөхцөлд хослуулан тогтвортой хөгжүүлэх, тэмээний эрүүл мэндийг хамгаалах;
ингэний сүүний гарцыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөх, сүүний чиглэлийн тэмээний үржлийн хэсэг, омог үүсгэх;
ингэний сүүний кластерт оролцогчид, кластерын хөгжил, хамрах хүрээ, хэтийн төлвийг багтаасан мэдээллийн цахим сан үүсгэх, бүрдүүлэх, ашиглуулах;
салбарын үйлдвэрлэгчид, үнэцэнийн сүлжээний оролцогчид, судалгаа шинжилгээний байгууллагууд, төрийн байгууллагууд болон хууль тогтоогчидтой хамтран ажиллах;
ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний хамтын тэмдэг, гэрчлэх тэмдгийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эзэмших, гишүүддээ ашиглуулах;
салбарын үйлдвэрлэгчдийг шинэ зах зээл, олон улсын зах зээлд нэвтрэхэд техник, технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх;
салбарын үйлдвэрлэгчдийн эдийн засгийн эргэлт, үр ашгийг нэмэгдүүлэх, илүү тогтвортой бизнесийн загварыг бий болгоход туслалцаа үзүүлэх;
олон улсын бага хурал, төрөл бүрийн сургалт, хурал, семинар, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, оролцох;
шаардлагатай тохиолдолд ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг экспортын нэг цонхны бодлогоор олон улсын зах зээлд гаргах, дэмжлэг үзүүлэх;
мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
Кластерын үйл ажиллагааны зорилгын талаар олон нийтэд зориулсан мэдээлэл бэлтгэх, түгээх, салбарын сайн туршлага, зүй зохистой үйл ажиллагааг сурталчлан дэмжих;
олон улсын сангууд болон бусад эх үүсвэрээс санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг, зээл, тусламж авахад зориулсан төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хамрагдах;
Кластерын зорилгын хүрээнд соёлын, нийгмийн болон хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах;
Кластерын гишүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл,түүхий эдийг боловсруулахтай холбоотой төрийн бодлого чиглэл, стратеги баримт бичиг, хөтөлбөр, зохицуулалт, дүрэм журмын болон тэдгээрийн төслийн талаар санал, зөвлөмж боловсруулан өөрийн нэрээр эсхүл МҮХАҮТ-аар дамжуулан Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой хууль дүрэм, журам, стандарт, норм норматив зэрэг эрх зүйн баримт бичгийг судлан, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах;
салбарын хууль эрх зүйн орны тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр бодит судалгаанд үндэслэсэн санал санаачилга гаргах, төр засагт нэгдсэн дуу хоолойг хүргэх, холбогдох ажлын хэсэгт оролцох, байр сууриа илэрхийлэх;
салбарт үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн эдийн засгийн эргэлт, үр ашгийг нэмэгдүүлэх, илүү тогтвортой бизнесийн загварыг бий болгоход туслалцаа үзүүлэх;
салбарын гадаад, дотоод хамтын ажиллагааг өрнүүлэх, олон улсын туршлага, стандарт, давуу талуудыг судалж, практикт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
боловсролын байгууллагууд (мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургууль) болон мэргэжлийн, судалгааны байгууллага, судлаачидтай хамтран ажиллах;
төрийн, төрийн бус болон олон улсын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагаа бий болгох;
салбарын зах зээлийн болон бусад судалгаа, шинжилгээ хийх, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах.
Бидний тухай
Бидний тухай
Засаглал
Хамтын ажиллагаа
Мэдлэгийн түнш
Ингэний сүүн бүтээгдэхүүн
Судалгааны ажлын сан
Санал хүсэлт
Холбоо барих
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 48а-33
baysal5@yahoo.com
(+976) 99002428
© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by
Mind Agency