Тэмээчдийн өвлийн их наадамд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон холбогдох мэргэжлийн холбоод хамтран “Тэмээн дээрээс наран ойрхон” тэмээний өвлийн их наадмыг 2026 оны 1 дүгээр сарын 24, 25-нд Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгууллаа. Энэ наадмын хүрээнд Тэмээчдийн улсын 5 дугаар зөвлөгөөн, Хурдан тэмээний уралдаан, Тэмээн поло, Сайхан хос шалгаруулах, Шилмэл мал шалгаруулах, Тэмээний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Тэмээн парад гэх мэт олон арга хэмжээ сайхан боллоо.

Наадмын үзэсгэлэн худалдаанд Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэнд-Аюуш, кластерын гишүүн “Солид партнерс групп” ХХК нэрийн брэнд бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцлоо.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Сайхан ингэ” шалгаруулах тэмцээнд Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн гишүүн, Дундговь аймгийн Өлзийт сумын тэмээчин Б.Хандаа гэр бүлийн хамт “Олдохын хүрэн бор” омгийн цөм сүргийн “Ганган улаан” нэртэй ингээрээ оролцож, 2 дугаар байрт шалгарч, мөнгөн медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тус шалгаруулалтад ингэний сүүний гарцыг онцгойлон авч үзсэн байна.

Тэмээчдийн улсын 5 дугаар зөвлөгөөнд Кластерын удирдах зөвлөлийн гишүүн Б.Батбаатар панелистаар оролцож, Дэлхийн хос бөхт тэмээний тархац, Монгол Улсын тэмээний салбарын хөгжлийн боломж, Ази тивийн сүүний түншлэлийн зүгээс болон Монголын ингэний сүүний кластераас явуулж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч, зөвлөгөөнд оролцогчдоос гарсан асуултад хариуллаа.

© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency