
АРД ТҮМНИЙ ХҮНС-2027 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Шалгуур үзүүлэлт:

Бүтээгдэхүүний борлуулалт, түүхий эдийн хангалт
-Нэр дэвшүүлж буй бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ сүүлийн 3 жилийн хугацаанд өссөн үзүүлэлтийг хангасан
-Тухайн бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийг эх орноос бэлтгэсэн байх

Хүн амын хүнсний өргөн хэрэгцээг хангасан, хэрэглэгчдэд танигдсан байх

Тансаг хэрэглээний бүтээгдэхүүний нэр төрөлд хамаарахгүй, импортыг орлох бүтээгдэхүүн байх

Тухайн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ авсан байх

Хэрэглэгчдээс тухайн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бөгөөд хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын шалгалтаар үйлдвэрлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон гомдол сүүлийн 3 жилийн хугацаанд гараагүй;

Шалгаруулалтад нэр дэвшүүлэх бүтээгдэхүүний талаар Монголын Хүнсчдийн Холбооны ажлын албанаас хэрэглэгчдийн дунд цахимаар санал асуулга явуулах бөгөөд саналын дүн шалгаруулалтын голлох үзүүлэлт болно.