Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жил”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо

Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран  “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жил”-ийн нээлтийн арга хэмжээг 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Арга хэмжээг нээж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй эмэгтэйчүүдийн манлайлал, хөдөлмөрийг онцолж байлаа.
Олон улсын жилийн нээлтийн арга хэмжээнд салбарын бодлого боловсруулагчид, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид болон Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн эмэгтэй малчид, тариаланчид оролцож, хөдөөгийн амьжиргааг дэмжих, уламжлалт хөдөө аж ахуйн мэдлэгийг хадгалах үйлсэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж буй чухал үүргийг тэмдэглэж байлаа. Энэ арга хэмжээнд Монголын ингэний сүүний кластерын төлөөлөл идэвхтэй оролцлоо.

© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency