Монголын Ингэний Сүүний Кластер “Европын Холбоо–Монголын худалдааны өдөр 2026” арга хэмжээнд оролцлоо

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх” (ITDM) төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Европын Холбоо–Монголын худалдааны өдөр 2026” арга хэмжээ МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдлаа.

 “Хамтын ажиллагаа – Инновац – Төрөлжүүлэлт” уриан дор болсон энэхүү арга хэмжээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчид болон бизнес эрхлэгчид өргөнөөр оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд ЕХ-оос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Сарандаваа нар оролцож, Монголын гадаад худалдаа, экспортын хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар онцлон танилцууллаа.

🐪 Монголын Ингэний Сүүний Кластерийн төлөөлөл тус арга хэмжээнд оролцож, Европын зах зээлд чиглэсэн экспортын боломж, кластерын хөгжлийн бодлого, олон улсын хамтын ажиллагааны шинэ чиг хандлага болон экспортын чадавхыг нэмэгдүүлэх боломжуудтай танилцлаа.

Мөн Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй экспортын хөгжил, REX систем, хариуцлагатай бизнесийн зарчим, хүний эрхийн магадлан шинжилгээ болон кластерын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй санаачилгуудтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.

© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency