“Милко ХХК” сүүний үйлдвэртэй танилцлаа.

Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн 2026 оны төлөвлөгөө хэлэлцэх уулзалт “Тэсо” Группын шинэ үйлдвэр дээр 1 дүгээр сарын 14-нд боллоо. Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батбаатар, Д.Бямбажав, Б.Цэнд-Аюуш, Б.Туяагэрэл, ТУЗ-ын дарга С.Эрдэнэбаяр, Гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам нар шинэ үйлдвэртэй танилцаж, “Милко ХХК”-ийн Гүйцэтгэх захирал О.Доржханд, “Эко Кластер” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганбат, Бизнес хөгжлийн газрын захирал Д.Эрхэмбаяр   нартай ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтаар Монголын ингэний сүүний кластер ТББ байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл хийсэн ажлууд, үр дүнг товч ярилцаж 2026 онд хийх ажлуудыг үндсэн 4 бүлэг хуваан төлөвлөж, ингэний сүү, сүүн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгох, нэмүү өртөг шингээх, технологи хөгжүүлэх, брэнд бүтээх боломж, оюуны өмчөөр баталгаажуулах, кластерын гишүүн компаниудын бүтээгдэхүүнийг борлуулалтын сувгийг шийдэх цаашид бүх талаар хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency