Монгол Улсын сүүний салбарын зөвлөлдөх ажил хэргийн уулзалтанд оролцож, судалгааны төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа

Төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа

Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсролын яамтай хамтран Монгол Улсын сүүний салбарын зөвлөлдөх ажил хэргийн уулзалтыг 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсролын яам, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын ээдэмцрийн холбоо, Үхэр үржүүлэгчдийн холбоо, Ингэний сүүний кластер болон сүү боловсруулах зарим үйлдвэрүүдийн төлөөлөл оролцлоо.
Зөвлөлдөх ажил хэргийн уулзалтын үеэр ингэний сүүний шинэ бүтээгдэхүүний туршилт, судалгаа, хөгжлийн төсөл хэрэгжүүлэх баримт бичигт Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар, Монголын ингэний сүүний кластерын гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам, МУИС-ийн харьяа шинжлэх ухаан технологийн “Улаанбаатар” паркийн ерөнхий менежер Н.Өлзийжаргал, “Сүү” ХК-ийн дэд захирал Д.Бямбажав нар гарын үсэг зурлаа.
Энэ төслийн хүрээнд ингэний сүүг зөгийн балаар өтгөрүүлэх судалгаа, туршилт хийх, 2-3 нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, үр дүнгийн хэлэлцүүлэг зохион байгуулах, Ази тивийн сүүний түншлэлийн хүрээнд сурталчлах зэрэг ажлууд хийгдэнэ. Шинэ бүтээгдэхүүний загвар, патентыг Монголын ингэний сүүний кластер эзэмшиж, кластерын гишүүн компаниуддаа ашиглуулах юм.

© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency