Монголын Ингэний Сүүний Кластер ТББ COP17-д оролцлоо

Монголын Ингэний Сүүний Кластер ТББ нь Олон улсын худалдааг дэмжих төсөлтэй хамтран COP17-д амжилттай оролцож, Монголын ингэний сүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, экспортын боломжийг олон улсын төлөөлөгчдөд танилцууллаа.

Арга хэмжээний үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Ина Марчюлёните болон яамны төлөөлөгчид Кластерын бүтээгдэхүүнтэй танилцаж, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний онцлог болон олон улсын зах зээлд гарах боломжийн талаар сонирхон мэдээлэл авлаа. Төлөөлөгчид Монголын ингэний сүүний салбарын цаашдын хөгжилд амжилт хүсэн, олон улсын зах зээлд гарах үйлсэд өндөр амжилт хүслээ.

Энэ нь Монголын уламжлалт мал аж ахуйд түшиглэсэн ингэний сүүний үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд сурталчлах, экспортын шинэ боломж нээх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам боллоо.

     

© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency