ИНГЭНИЙ СҮҮНИЙ ҮЛДЭГДЛИЙГ ХЯНАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Монголын ингэний сүүний чанар, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, Европын холбооны шаардлагад нийцсэн үлдэгдлийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор ингэний сүүний үлдэгдлийг хянах төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна.

Энэ хүрээнд ITDM төслийн урилгаар хүрэлцэн ирсэн зөвлөх Сильвиа ажлын хэсгийн гишүүдэд Мал эмнэлгийн ерөнхий газарт мэргэжлийн сургалт зохион байгуулж байна.

Сургалтаар сүү, сүүн бүтээгдэхүүн дэх эмийн болон химийн бодисын үлдэгдлийг хянах, эрсдэлийн үнэлгээ хийх, дээж авах, лабораторийн шинжилгээ хийх, хяналтын төлөвлөгөө боловсруулах олон улсын туршлага, аргачлалын талаар мэдлэг, туршлага солилцож байна.

 Энэхүү ажлыг Монголын ингэний сүүний кластер, холбогдох байгууллагууд болон ITDM төсөлтэй хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд ингэний сүүний салбарын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, цаашдын экспортын шаардлагад нийцсэн үлдэгдлийн хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Чанартай сүү – Аюулгүй хүнс – Тогтвортой экспорт

#МонголынИнгэнийСүүнийКластер

© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency