Дэлхийн хүнсний форумын үзэсгэлэнд оролцлоо

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн хүнсний форум” энэ жил тус байгууллагын 80 жилийн ойн хүрээнд “From Seeds to Foods” уриан дор Итали Улсын Ром хотноо амжилттай болж өнгөрлөө.

Тус арга хэмжээнд дэлхийн 180 гаруй орны төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид болон бизнесийн салбарын төлөөлөл оролцож, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хөдөө аж ахуйн инновацын шийдэл, экспорт, хамтын ажиллагааны шинэ чиг хандлага зэрэг сэдвийг хэлэлцэн, улс орнууд салбарын хөгжлийн арга туршлагаа солилцжээ.

Тус арга хэмжээнд Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэнд-Аюуш, кластерын гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зохион байгуулалт дор амжилттай оролцож, ТЭСО болон Солид партнерс групп компаниудын ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулсан нь салбарынхаа нэр хүндийг өргөсөн чухал ажил боллоо.

© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency